Үйлчилгээ
Галын аюулгүй байдлын дүгнэлт авах PDF Хэвлэх И-мэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 3
МууМаш сайн 
Бичсэн Administrator   
2014 оны 4-р сарын 03, Пүрэв гариг, 03:28

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 33 дугаар зүйл.

 

Гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх

чиглэлээр зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн

хураамжийн хэмжээ

           

            33.1.Гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх чиглэлээр зөвшөөрөл олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

           33.1.1.галын аюултай /газрын тосны бүтээгдэхүүн, шатамхай хий, шингэн/ болон тэсэрч дэлбэрэх бодис, материал хадгалах, ашиглахад галын аюулгүй байдлын зөвшөөрөл олгоход:

            33.1.1.а.нефтийн бүтээгдэхүүн, шатдаг хийн  агуулахад:

Нефтийн бүтээгдэхүүн, шатдаг хийн  агуулахын багтаамж  /куб.метр/  

Хураамжийн доод хэмжээ /төгрөгөөр/

Хураамжийн дээд хэмжээ /төгрөгөөр/
1 2000, түүнээс доош 120 000 300 000
2 2001-10000 200 000 500 000
3 10001-20000 280 000 700 000
4 20001-50000 320 000 800 000
5 50001-ээс дээш 400 000 1 000 000

            33.1.1.б.шатахуун болон хий түгээх станцад 40 000-100 000 төгрөг;

            33.1.1.в.шатдаг хий жижиглэн борлуулахад 6000-12 500 төгрөг;

            33.1.1.г.тэсэрч дэлбэрэх бодис, материал ашиглахад  120 000-300 000 төгрөг;

            33.1.2.барилга, байгууламжийг шинээр барих зураг төсөлд хяналт хийн зөвшөөрөл олгоход:

Барилга байгууламжийн багтаамж, куб метр Хураамжийн доод

хэмжээ /төгрөгөөр/

Хураамжийн

дээд хэмжээ /төгрөгөөр/

1                3000 хүртэл 20 000 50 000
2                3001-10000 40 000 100 000
3             10001–ээс дээш 60 000 150 000

            33.1.3. барилгын өргөтгөл болон хийц бүтээц, цахилгааны эх үүсвэр, шугам сүлжээний зураг төсөлд хяналт хийн зөвшөөрөл олгоход 20 000-50 000 төгрөг;

            33.1.4.Галын аюулгүй байдлын тухай хуулийн 16.1.7-д заасны дагуу ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлт гаргахад  5000-12 500 төгрөг.

 

 

Галын аюулгүй байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.7 дахь заалт

Шинээр баригдаж байгаа барилга байгууламжид гал унтраах тоног төхөөрөмж, анхан шатны багаж хэрэгсэл, бодис, материал зэргийг байрлуулан ашиглахдаа гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн байгууллагад мэргэжлийн дүгнэлтийг гаргуулах.

Галын аюулгүй байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь заалт

Галын аюултай болон тэсэрч дэлбэрэх бодис, материал хадгалж /шатахуун түгээх станц, шатах хий хадгалах зэрэг/, ашиглахад гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн байгууллагын албан ёсны зөвшөөрлийг авсан байна.

Галын аюулгүй байдлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт

Галын аюултай бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах иргэн болон хуулийн этгээд нь энэ тухайгаа гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн байгууллагад мэдэгдэж зөвшөөрөл авах үүрэгтэй.

 

 

 

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 199 дугаар тогтоол

Хорин хоёр. Гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх чиглэлээр
зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ

22.1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 33.1-д заасан гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх чиглэлээр зөвшөөрөл олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

22.1.1. галын аюултай (газрын тосны бүтээгдэхүүн, шатамхай хий, шингэн) болон тэсэрч дэлбэрэх бодис, материал хадгалах, ашиглахад галын аюулгүй байдлын зөвшөөрөл олгоход:

22.1.1.а. нефтийн бүтээгдэхүүн, шатдаг хийн агуулахад:

Нефтийн бүтээгдэхүүн, шатдаг хийн  агуулахын багтаамж  (куб.м) Хураамжийн  хэмжээ

(төгрөгөөр)

1 2000 болон түүнээс доош 300 000
2 2001-10 000 500 000
3 10 001-20 000 700 000
4 20 001-50 000 800 000
5 50 001-ээс дээш 1 000 000

22.1.1.б. шатахуун болон хий түгээх станцад 100 000 төгрөг;

22.1.1.в. шатдаг хий жижиглэн борлуулахад 12 500 төгрөг;

22.1.1.г. тэсэрч дэлбэрэх бодис, материал ашиглахад 300 000 төгрөг.

22.1.2. барилга байгууламжийг шинээр барих зураг төсөлд хяналт хийн зөвшөөрөл олгоход:

Барилга байгууламжийн багтаамж  (куб метр) Хураамжийн  хэмжээ

(төгрөгөөр)

1 3000 хүртэл 50 000
2 3001-10 000 100 000
3 10 001-ээс дээш 150 000

22.1.3. барилгын өргөтгөл болон хийц бүтээц, цахилгааны эх үүсвэр, шугам сүлжээний зураг төсөлд хяналт хийн зөвшөөрөл олгоход 50 000 төгрөг;

22.1.4. Галын аюулгүй байдлын тухай хуулийн 16.1.7-д заасны дагуу ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлт гаргахад 12 500 төгрөг.

 

 
Иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудыг зураг төсөл хянуулахад үзүүлэх үйлчилгээ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2012 оны 2-р сарын 08, Лхагва гариг, 08:20

 

Галын аюулгүй байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1.4 дүгээр заалт, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дүгээр заалтыг үндэслэн барилга байгууламжийн зураг төсөлд галын аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр шүүмж, дүгнэлт, зохих зөвшөөрлийг олгодог бөгөөд иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд зураг төсөл хянуулахад дараахи материалыг бүрдүүлнэ.
   Үүнд:


1.    Зураг хяналт хийлгэх хүсэлт

2.    Газар олголтын захирамж

3.    Мэргэжлийн комиссын хурлын схем зураг

4.    Барилгын иж бүрэн зураг

5.    Техникийн нөхцөл /УСУГ, УБДШ, УБЦТС-ийн техникийн нөхцөл/

6.    Зураг төсөл гүйцэтгэгчийн тусгай зөвшөөрөл зэрэг  материалуудыг бүрдүүлж өгөх шаардлагатай.
 
Иргэдэд үзүүлэх үйлчилгээ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2012 оны 2-р сарын 08, Лхагва гариг, 08:19

 

Онцгой байдлын газарт  дараахи чиглэлийн архивын материалууд хадгалагдаж байна.  

   Үүнд:
- Улаанбаатар хотын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн даргын 1990-1994 оны тушаал
- Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2004-2010 оны тушаал
- 1986-2003 , 2004-2010 оны гал түймэр унтраасан нотломж 
- 1987-1993 оны Гал түймэртэй тэмцэх хэлтсийн ажилтнуудын цалингийн карт
- 1996-2010 оны Нийслэлийн Онцгой байдлын газрын цалингийн карт
   Лавлагаа авахыг хүсэгчид дараах нөхцөлийг бүрдүүлсэн байна.
- Иргэний үнэмлэх,
- Лавлагаа авах холбогдох бичиг баримт
- Лавлагаа авах чиглэлээр он,сараа тодорхой мэдсэн байх
 
Галын аюулгүй байдлын дүгнэлт гаргуулахад үзүүлэх үйлчилгээ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2012 оны 2-р сарын 08, Лхагва гариг, 08:16

 

Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх, урьдчилан сэргийлэх хяналтын хэлтэс нь иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад галын аюулгүй байдлын “А”, “Б” дүгнэлтийг олгодог.
   Дүгнэлтүүдийг гал түймрийн улсын хяналтын байцаагч нар тухайн иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад  гал түймрээс урьдчилан сэргийлэх үзлэг шалгалт хийж, галын аюулгүй байдлаа хангасан гэж үзсэн тохиолдолд  олгодог.
Харин “А” дүгнэлтийг онц чухал, галын аюултай обьект, тэсэрч дэлбэрэх бодис агуулдаг, үйлдвэрлэдэг газрууд,  мөн хийн түлшийг борлуулж,  агуулдаг, нефть бүтээгдэхүүний агуулахтай, шатахуун түгээх станц зэрэг галын аюултай обьектод олгоно. 
    Иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын бүрдүүлэх материалын жагсаалт:
-“А”, “Б” дүгнэлт авахыг хүссэн албан тоот /эрхлэх үйл ажиллагааны төрөл, оноосон нэр, байршил, харилцах утас, факсыг тодорхой дурдах/
-Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
- Улсын байцаагчийн дүгнэлт

 


Сэрэмжлүүлэг

Мал амьтны гоц халдварт өвчний мэдээлэл   Төв аймгийн Баянцагаан сумын нутагт Аяган хүрэн өндөр, Жаал толгой гэх газарт нутаглаж байсан, нийт 7 өрхийн 36 үхэр, Эрдэнэсант сумын нутаг Өндөр толгой, Дэлийн энгэрт нутаглаж байсан нийт 4 өрхийн 77 үхэрт Мал амьтны гоц халдварт “Шүлхий” өвчин гарч нийт 113 тооны үхэрийг мал амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх зааврын дагуу зориудаар устгаад байна. Малын гоц халдварт өвчинтэй тэмцэх заавар зөвлөмжийг орон нутгийн иргэд малчид мал бүхий иргэдэд урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг хүлээн авч, хорио цээрийн дэглэм зааварчилгаа баримтлан ажиллах шаардлагатай байна. � Details...

СЭРЭМЖЛҮҮЛЭГ   Булган аймгийн Рашаант суманд "ШҮЛХИЙ" өвчин гарсан тул уг сумаар дайран өнгөрч буй тээврийн хэрэгсэл ямар нэгэн зогсолт хийх, тээврийн хэрэгслээс буух, шатахуун түгээх станцаар үйлчлүүлэхгүй шууд явахыг анхааруулж байна.� Details...

Download NFSP!

Малчид ард иргэдийн анхааралд   Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээгээр Нэгдүгээр сарын 22-23-нд зарим газраар, 24-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 25-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 22, 23-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр, 24, 25-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Бүх нутгаар хүйтний эрч эрс чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 47-52 градус, өдөртөө 35-40 градус, Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 42-47 градус, өдөртөө 30-35 градус хүрнэ. Харин Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 34-39 градус, өдөртөө 25-30 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн байх төлөвтэй  байна.� Details...

Цаг агаар

Онцлох мэдээ

 

Онцгой байдлын  газраас үер усны аюулаас сэрэмжлэх мэдээлэл хүргэж байна.

  • Гэр, орон байрыг үерийн усны зам, голын гольдрол, гуу, жалга, хуурай сайр, ус хальдаг эрэг, татамд барихгүй байх
  • Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгслээс тогтмол хүлээн авч сэрэмжлэх, бусдад дамжуулах
  • Үер, усны аюулын талаар хүүхдэд анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх
  • Хүүхдийг хараа хяналтгүйгээр гол мөрөн, нуур, цөөрмийн орчимд тоглуулахгүй, ганцааранг нь орхихгүй байх
  • Цэвэр ус болон хүнсний нөөц, дулаан хувцсыг усанд автахааргүй орчинд хадгалах
  • Болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж дараах зүйлсийг бэлтгэж бэлэн байлгах. Үүнд:
    • Ундны ус
    • Илчлэг хоол хүнс
    • Эмийн сан, ариутгал халдваргүйтгэлийн бодис
    • Усны гутал, цув, дулаан хувцас, хөнжил
  • Гэр хороололд амьдардаг айл өрхүүд бие засах газар, бохир усны цооногийн нүхэнд бороо хур, үерийн ус орохооргүй болгон битүүмжилж, хаяавчийн бүрэн бүтэн байдлыг шалган, халдваргүйтгэл хийх

Хэрвээ үерийн аюулд өртсөн бол:

  • Бохирлогдсон хөрс, бие засах газар, бохир усны цооногийг халдваргүйтгэж, бохир хог хаягдалд халдваргүйтгэл хийлгэсний дараа төвлөрсөн хог хаягдлын цэгт зайлуулах
  • Ундны усыг заавал буцалгаж хэрэглэх
  • Хоол хүнс бэлтгэдэг болон ахуйн хэрэглээний сав суулгыг ариутгаж халдваргүйтгэх
  • Гараа тогтмол савандаж угаах
  • Үерийн усанд норсон хүнсний бүтээгдэхүүнийг устга

 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР