News
төв аймгийн Онцгой байдлын газар PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2014 оны 3-р сарын 04, Мягмар гариг, 06:48

ТАНИЛЦУУУЛГА

2004 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Засгийн газрын 51 дүгээр тогтоолоор Гал түймэртэй тэмцэх хэлтэс нь Байгалийн гамшгаас хамгаалах аврах салбар, Улсын нөөцийн газартай нэгдэн 2005 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн Засгийн газрын 48 дугаар тогтоолоор Онцгой байдлын хэлтэс болж, 2008 оны 4 дүгээр сард Онцгой байдлын газар болж өргөжин үйл ажиллагаагаа явуулж байна.

13576828 260177207693791_1846641863388702762_o

Онцгой байдлын газар нь аймгийнхаа 27 суманд обьектын болон ой, хээрийн түймэр, хүчтэй салхи шуурга, үер, аадар бороо, аянга, ган, зуд, газар хөдлөлт, хүний гоц халдварт болон халдварт өвчин, мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин, тэсэрч дэлбэрэх бодисын осол, химийн бодисын алдагдал, цацраг идэвхт бодисын алдагдал, үйлдвэрлэлийн осол, нуранги, гол, нуурын усанд унаж осолдсон осол зэрэг 20 гаруй төрлийн гамшиг ослоос ард иргэдийг урьдчилансэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулашгүй сэргээн босгох үйл ажиллагааг явуулдаг.

Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 11-р сарын 06, Даваа гариг, 02:29
 
Онцгой байдлын газрын бүтэц орон тоо PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2013 оны 10-р сарын 15, Мягмар гариг, 07:21

Онцгой байдлын газар нь Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн б/218 дугаар тушаалаар Газар, Урьчдилан сэргийлэх тасаг, Эрэн хайх аврах салбар, Зуунмод сум дахь Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр анги, Зуунмод сум дахь Улсын нөөц хүмүүнлэгийн тусламжийн анги гэсэн бүтэцтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Нийт 83 албан хаагч 2 гэрээт ажилчидтай.

Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 11-р сарын 05, Ням гариг, 10:42
 


Сэрэмжлүүлэг

Мал амьтны гоц халдварт өвчний мэдээлэл   Төв аймгийн Баянцагаан сумын нутагт Аяган хүрэн өндөр, Жаал толгой гэх газарт нутаглаж байсан, нийт 7 өрхийн 36 үхэр, Эрдэнэсант сумын нутаг Өндөр толгой, Дэлийн энгэрт нутаглаж байсан нийт 4 өрхийн 77 үхэрт Мал амьтны гоц халдварт “Шүлхий” өвчин гарч нийт 113 тооны үхэрийг мал амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх зааврын дагуу зориудаар устгаад байна. Малын гоц халдварт өвчинтэй тэмцэх заавар зөвлөмжийг орон нутгийн иргэд малчид мал бүхий иргэдэд урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг хүлээн авч, хорио цээрийн дэглэм зааварчилгаа баримтлан ажиллах шаардлагатай байна. � Details...

СЭРЭМЖЛҮҮЛЭГ   Булган аймгийн Рашаант суманд "ШҮЛХИЙ" өвчин гарсан тул уг сумаар дайран өнгөрч буй тээврийн хэрэгсэл ямар нэгэн зогсолт хийх, тээврийн хэрэгслээс буух, шатахуун түгээх станцаар үйлчлүүлэхгүй шууд явахыг анхааруулж байна.� Details...

Download NFSP!

Малчид ард иргэдийн анхааралд   Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээгээр Нэгдүгээр сарын 22-23-нд зарим газраар, 24-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 25-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 22, 23-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр, 24, 25-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Бүх нутгаар хүйтний эрч эрс чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 47-52 градус, өдөртөө 35-40 градус, Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 42-47 градус, өдөртөө 30-35 градус хүрнэ. Харин Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 34-39 градус, өдөртөө 25-30 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн байх төлөвтэй  байна.� Details...

Цаг агаар

Онцлох мэдээ

 

Улсын хэмжээнд 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар нийслэл Улаанбаатар хот, Архангай, Булган, Сэлэнгэ, Дорнод, Сүхбаатар, Төв, Ховд аймгийн 24 сум, дүүрэгт 30 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч /урьдчилсан байдлаар/ 1564 га ой, 20297 га хээр, нийт 21861 га талбай түймэрт өртсөн байна

2017 он гарсаар улсын хэмжээнд ой, хээрийн түймэр нийслэлд 15, 12 аймгийн 43 суманд 73 удаа, нийт 88 удаа гараад байна.  Төв аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраан орон нутгийн захиргаанд хүлээлгэн өгсөн.

Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Төв аймгийн Эрдэнэ сумын зааг “Арцат” уулын орчим /Төв аймгийн Эрдэнэ сумаас хойд зүгт 200 км-т, Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас зүүн урд зүгт 120 км-т, Сэлэнгэ аймгийн Мандал сумаас зүүн зүгт 110 км-т/ ойн түймрийн голомтод  /2017.05.17/ ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн 12 албан хаагч, Мандал суман дахь Онцгой байдлын хэлтсийн 27 албан хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 21 албан хаагч, Хан Хэнтийн тусгай хамгаалалтын газрын 4 ажилтан, орон нутгийн 3 хүн, нийт 67 хүн, ажиллаж, 2017.06.07-ны өдөр цурманд оруулсан, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Мөн дүүргийн 11 дүгээр хороо “Түргэний-Амны дээд эх Баруун ширээт” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагаар /2017.06.10/ Төв аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн 12 албан хаагч ажиллаж, 2017.06.10-ны өдөр цурманд оруулан бүрэн унтраахаар ажилласан байна.

Төв аймгийн Баянцогт сумын Гуна багийн “Баруун салааны-Эх” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 27 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагаар /2017.06.09/ аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 60 хүн, нийт 72 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2017.06.11-ний өдөр бүрэн унтрааж, орон нутгийн захиргаанд хүлээлгэн өгсөн.

Төв аймгийн Батсүмбэр суманд гарсан Сөгнөгөрийн Цацал, Хөхчулуутын Ногоон даваа, Таван-толгой, Баянголын ам, Бургалтай гэх газруудад гарсан ой хээрийн түймэрт Онцгой байдлын газраас давхардсан тоогоор 80 албан хаагч, орон нутгаас давхардсан тоогоор 150 гаруй иргэд, 40 гаруй техник хэрэгсэлтэйгээр 2017 оны 08 дугаар сарын 04-ны өдөр бүрэн унтрааж орон нутгийн захиргаанд хүлээлгэн өгсөн.

Ихэнх нутгаар хур бороо багатай, хуурайшилтын зэрэглэл өндөр байгаа нь ой, хээрийн түймэр гарах эрсдэлийг бүрдүүлж тул иргэд та бүхэн амралт, аялал зугаалгаар явахдаа, ногоон бүсэд зорчихдоо ил задгай гал түлэхгүй  байх, асаасан гал, шүдэнз, тамхины галыг бүрэн унтраах, халуун үнс нурамыг ил задгай асгахгүй байж ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын газраас анхааруулж байна.