ТҮҮХЭН ЗАМНАЛ
ТАНИЛЦУУЛГА PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2016 оны 5-р сарын 12, Пүрэв гариг, 07:03

Төв аймгийн Онцгой байдлын газар нь 1958 онд Төв аймгийн Цагдан сэргийлэх

хэлтсийн харъяанд гал хариуцсан 2 байцаагчтайгаар ажиллаж эхэлснээр үүсэн

байгуулагдсан байна.

БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1973 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн

464 тоот тогтоолоор 3 аймагт гал унтраах анги байгуулахаар шийдвэрлэхэд

төв аймаг орсон байна.

 1976 оны 9 дүрээр сард НАХЯ-ны сайдын 236 тоот тушаалаар Зуунмод хотод

Гал унтраах ангийг Цагдан сэргийлэх хэлтсийн харъяанд байгуулж 1991 он

хүртэл ажиллаж байгаад БНМАУ-ын

Засгийн газрын 1991 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 90 дүгээр тогтоолоор

Төв аймагт Гал түймэртэй тэмцэх алба байгуулан аймаг, хотын АДХГ

Захиргаанд харъяалуулахаар шийдвэр гаргасны дагуу Төв аймгийн Засаг дарын

1991 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 65 тоот захирамжаар Цагдаагийн хэлтсээс

галын албыг аймгийн нутаг дэвсгэрт галын аюулаас урьдчилан сэргийлэх, гарсан

галыг унтраах, хэрэг бүртгэлт явуулах үндсэн чиг үүрэгтэйгээр Цагдаагийн

ерөнхий газрын харъяа, Гал түймэртэй тэмцэх алба болон өргөжиж улмаар

1999 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Төв аймгийн Засаг даргын 165 тоот

захирамжаар Гал түймэртэй тэмцэх хэлтэс болон өргөтгөн зохион байгуулагдсан

байна. 2004 оны 2-дугаар сарын 27-ны өдрийн Засгийн газрын 51 дүгээр тогтоолоор

Гал түймэртэй тэмцэх хэлтэс нь Байгалийн гамшигаас хамгаалах аврах салбартай

нэгдэн 2005 оны 3-дугаар сарын 31-ны өдөр Засгийн газрын 48 дугаар тогтоолоор

Онцгой байдлын хэлтэс болж, 2008 оны 4-дүгээр сард Онцгой байдлын газар болж

өргөжин одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна.

 Онцгой байдлын газар нь Аврах гал Унтраах 24-р анги, Эрэн хайх аврах салбар,

Зуунмод суман дахь Улсын нөөцийн салбар, Цээл суман дахь Улсын нөөцийн салбар,

Жаргалант суман дахь Улсын нөөцийн салбар, Бүрэн суман дахь Улсын

нөөцийн салбар нэгжтэйгээр, Засаг захиргааний хувьд 27 нь сум, 97 багт

төрийн үйлчилгээг хүргэн эх орон, ард түмэнийхээ өмнө өргөсөн тангарагаа нэр

төртэй биелүүлж байна.

Тус Онцгой байдлын газар нь 2005 онд Онцгой байдлын ерөнхий газрын

“Хүндэт Өргөмжлөл”, 2005 онд Аймгийн “Тэргүүний хамт олон”-оор,

2007 онд Онцгой байдлын ерөнхий газрын “Тэргүүн байр”-анд, 2007 онд Аймагт

“Тэргүүн байр”-анд, 2008 онд Хошой “Тэргүүн байр” –анд, 2010, 2011 онуудад

Аймгийн “Тэргүүний хамт олон”-оор, 2013 онд Онцгой байдлын ерөнхий газрын

“Тусгай байр”-анд, 2014 онд Онцгой байдлын ерөнхий газрын дэвшүүлсэн

зорилтын хүрээнд “А” үнэлгээтэй дүгнэгдсэн. 2014 онд Аймгийн

“Хөдөлмөрийн аварга хамт олон”-оор, 2015 онд Онцгой байдлын

ерөнхий газрын дэвшүүлсэн зорилтын хүрээнд “Тусгай байр”-анд,

мөн онд Онцгой байдлын ерөнхий газрын болзолт уралдаанд

“Дэд байр”-ууданд орсон амжилттай ажиллаж байна.alt

Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 11-р сарын 05, Ням гариг, 08:23
 


Сэрэмжлүүлэг

Мал амьтны гоц халдварт өвчний мэдээлэл   Төв аймгийн Баянцагаан сумын нутагт Аяган хүрэн өндөр, Жаал толгой гэх газарт нутаглаж байсан, нийт 7 өрхийн 36 үхэр, Эрдэнэсант сумын нутаг Өндөр толгой, Дэлийн энгэрт нутаглаж байсан нийт 4 өрхийн 77 үхэрт Мал амьтны гоц халдварт “Шүлхий” өвчин гарч нийт 113 тооны үхэрийг мал амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх зааврын дагуу зориудаар устгаад байна. Малын гоц халдварт өвчинтэй тэмцэх заавар зөвлөмжийг орон нутгийн иргэд малчид мал бүхий иргэдэд урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг хүлээн авч, хорио цээрийн дэглэм зааварчилгаа баримтлан ажиллах шаардлагатай байна. � Details...

СЭРЭМЖЛҮҮЛЭГ   Булган аймгийн Рашаант суманд "ШҮЛХИЙ" өвчин гарсан тул уг сумаар дайран өнгөрч буй тээврийн хэрэгсэл ямар нэгэн зогсолт хийх, тээврийн хэрэгслээс буух, шатахуун түгээх станцаар үйлчлүүлэхгүй шууд явахыг анхааруулж байна.� Details...

Download NFSP!

Малчид ард иргэдийн анхааралд   Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээгээр Нэгдүгээр сарын 22-23-нд зарим газраар, 24-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 25-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 22, 23-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр, 24, 25-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Бүх нутгаар хүйтний эрч эрс чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 47-52 градус, өдөртөө 35-40 градус, Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 42-47 градус, өдөртөө 30-35 градус хүрнэ. Харин Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 34-39 градус, өдөртөө 25-30 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн байх төлөвтэй  байна.� Details...

Цаг агаар

Онцлох мэдээ

 

Батсүмбэр сумын нутагт гарсан ой хээрийн түймэр унтраах үйл ажиллагаанд оролцож ажиллсан Архангай, Өвөрхангай, Дорноговь, Говьсүмбэр, Нийслэлийн Онцгой байдлын газрынхан болон сэтгэл санаа эд материалын тусламжын дэмжлэг үзүүлсэн сайн дурын иргэд, аж ахуй нэгж байгууллага, төрийн байгууллагууддаа маш их баярлалаа. Та нар минь маш сайн ажилласан шүү.

 

                                                Төв аймгийн Онцгой байдлын газар