The News


Сэрэмжлүүлэг

Мал амьтны гоц халдварт өвчний мэдээлэл   Төв аймгийн Баянцагаан сумын нутагт Аяган хүрэн өндөр, Жаал толгой гэх газарт нутаглаж байсан, нийт 7 өрхийн 36 үхэр, Эрдэнэсант сумын нутаг Өндөр толгой, Дэлийн энгэрт нутаглаж байсан нийт 4 өрхийн 77 үхэрт Мал амьтны гоц халдварт “Шүлхий” өвчин гарч нийт 113 тооны үхэрийг мал амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх зааврын дагуу зориудаар устгаад байна. Малын гоц халдварт өвчинтэй тэмцэх заавар зөвлөмжийг орон нутгийн иргэд малчид мал бүхий иргэдэд урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг хүлээн авч, хорио цээрийн дэглэм зааварчилгаа баримтлан ажиллах шаардлагатай байна. � Details...

СЭРЭМЖЛҮҮЛЭГ   Булган аймгийн Рашаант суманд "ШҮЛХИЙ" өвчин гарсан тул уг сумаар дайран өнгөрч буй тээврийн хэрэгсэл ямар нэгэн зогсолт хийх, тээврийн хэрэгслээс буух, шатахуун түгээх станцаар үйлчлүүлэхгүй шууд явахыг анхааруулж байна.� Details...

Download NFSP!

Малчид ард иргэдийн анхааралд   Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээгээр Нэгдүгээр сарын 22-23-нд зарим газраар, 24-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 25-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 22, 23-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр, 24, 25-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Бүх нутгаар хүйтний эрч эрс чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 47-52 градус, өдөртөө 35-40 градус, Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 42-47 градус, өдөртөө 30-35 градус хүрнэ. Харин Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 34-39 градус, өдөртөө 25-30 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн байх төлөвтэй  байна.� Details...

Цаг агаар

Онцлох мэдээ

Гэр, орон байрыг үерийн усны зам, голын гольдрол, гуу, жалга, хуурай сайр, ус хальдаг эрэг, татамд барихгүй байх Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгслээс тогтмол хүлээн авч сэрэмжлэх, бусдад дамжуулах Үер, усны аюулын талаар хүүхдэд анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх Хүүхдийг хараа хяналтгүйгээр гол мөрөн, нуур, цөөрмийн орчимд тоглуулахгүй, ганцааранг нь орхихгүй байх Цэвэр ус болон хүнсний нөөц, дулаан хувцсыг усанд автахааргүй орчинд хадгалах Болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж дараах зүйлсийг бэлтгэж бэлэн байлгах. Үүнд: - Ундны ус - Илчлэг хоол хүнс - Эмийн сан, ариутгал халдваргүйтгэлийн бодис - Усны гутал, цув, дулаан хувцас, хөнжил - Гэр хороололд амьдардаг айл өрхүүд бие засах газар, бохир усны цооногийн нүхэнд бороо хур, үерийн ус орохооргүй болгон битүүмжилж, хаяавчийн бүрэн бүтэн байдлыг шалган, халдваргүйтгэл хийх Хэрвээ үерийн аюулд өртсөн бол: Бохирлогдсон хөрс, бие засах газар, бохир усны цооногийг халдваргүйтгэж, бохир хог хаягдалд халдваргүйтгэл хийлгэсний дараа төвлөрсөн хог хаягдлын цэгт зайлуулах Ундны усыг заавал буцалгаж хэрэглэх Хоол хүнс бэлтгэдэг болон ахуйн хэрэглээний сав суулгыг ариутгаж халдваргүйтгэх Гараа тогтмол савандаж угаах Үерийн усанд норсон хүнсний бүтээгдэхүүнийг устгах