Урт наслах 10 дүрэм PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2012 оны 2-р сарын 08, Лхагва гариг, 09:18

Удамшил зүйн үүднээс хүнийг 150 наслах чадвартай гэж үздэг. Дэлхий дээр хүн амын наслалтаараа тэргүүлдэг Япон Улсад дундаж наслалт нь 79 байдаг бол Сомали, Нигер Улсад 47 байдаг аж. Эрдэмтэдийн хийсэн олон жилийн судалгааны дүнд урт наслах дараахи 10 дүрмийг боловсруулсан байна.
  1. Хэт их идэхгүй байх. Өдөрт багаар бодоход 2000 кило калори илчлэг бүхий хоол хүнс хэрэглэх

   2. Нас, биеийнхээ онцлогт тохируулж хоолоо зохицуулах. 30-аас дээш насны эмэгтэйчүүд хүнсэндээ самрыг тогтмол хэрэглэвэл үрчлээтэхээс сэргийлж чадна. Харин 40-өөс дээш насны хүмүүс бета каротинаар баялаг улаан лууван, улаан манжин, шар, улаан өнгийн жимс, ногоог тогтмол хэрэглэж, 50-иас дээш насныхан кальциар баялаг бяслаг, загасыг түлхүү хэрэглэх хэрэгтэй гэнэ.
     3. Зүгээр суухаас зайлсхий. Судлаачид ажил хийдэггүй хүн үеийнхнээсээ 5 насаар хөгшин харагддаг болохыг тогтоожээ.
   4. Секс бол залуужуулах элексир. Долоо хоногт хоёр удаа бэлгийн харьцаанд ордог хүмүүс 14 насаар залуу харагддаг. Бэлгийн харилцааны үед ялгардаг эндорфин хэмээх гормон нь залуужуулах гайхалтай шидтэй.
    5. Ямар ч үед гуниглаж болохгүй. Өөдрөг үзэлтнүүд гутранги үзэлтнүүдээс урт насалдаг.
    6. Дасгал хөдөлгөөнийг тогтмол хийх. Өдөрт хэдхэн минут спортоор хичээллэх нь урт наслахад маш их нөлөөтэй. 30-аас дээш насанд гормоны ялгаруулалт багасдаг ч байнгын дасгал сургуулилтын явцад гормоны ялгаруулалт нэмэгддэг гэнэ.
    7. Сэрүүн нөхцөлд унтаж амрах. 17-18С дулаантай тасалгаанд унтах нь бодисын солилцоог хэвийн явагдах нөхцөлийг бүрдүүлдэг.
    8. Аливаад эерэгээр хандах. Ухамсаргүй, болчимгүй алив үйлдлээс татгалзах хэрэгтэй.
   9. Уураа гаргаж бай. Хорт хавдраар өвчлөгсдийн 65% нь уураа гаргадаггүй, дотроо бачимддаг хүмүүс байдаг гэсэн судалгааны дүн гарчээ.
  10. Оюун ухаанаа хөгжүүлэх дасгалыг тогтмол хий. Үгийн сүлжээ бөглөх, ном унших, гадаад хэл судлах зэргээр тархи толгойгоо идэвхтэй ажиллуулснаар зүрх судас, цусны эргэлт, бодисын солилцооны үйл ажиллагаа идэвхждэг байна.
Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 2-р сарын 13, Даваа гариг, 10:22
 

Сэрэмжлүүлэг

Мал амьтны гоц халдварт өвчний мэдээлэл   Төв аймгийн Баянцагаан сумын нутагт Аяган хүрэн өндөр, Жаал толгой гэх газарт нутаглаж байсан, нийт 7 өрхийн 36 үхэр, Эрдэнэсант сумын нутаг Өндөр толгой, Дэлийн энгэрт нутаглаж байсан нийт 4 өрхийн 77 үхэрт Мал амьтны гоц халдварт “Шүлхий” өвчин гарч нийт 113 тооны үхэрийг мал амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх зааврын дагуу зориудаар устгаад байна. Малын гоц халдварт өвчинтэй тэмцэх заавар зөвлөмжийг орон нутгийн иргэд малчид мал бүхий иргэдэд урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг хүлээн авч, хорио цээрийн дэглэм зааварчилгаа баримтлан ажиллах шаардлагатай байна. � Details...

СЭРЭМЖЛҮҮЛЭГ   Булган аймгийн Рашаант суманд "ШҮЛХИЙ" өвчин гарсан тул уг сумаар дайран өнгөрч буй тээврийн хэрэгсэл ямар нэгэн зогсолт хийх, тээврийн хэрэгслээс буух, шатахуун түгээх станцаар үйлчлүүлэхгүй шууд явахыг анхааруулж байна.� Details...

Download NFSP!

Малчид ард иргэдийн анхааралд   Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээгээр Нэгдүгээр сарын 22-23-нд зарим газраар, 24-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 25-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 22, 23-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр, 24, 25-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Бүх нутгаар хүйтний эрч эрс чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 47-52 градус, өдөртөө 35-40 градус, Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 42-47 градус, өдөртөө 30-35 градус хүрнэ. Харин Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 34-39 градус, өдөртөө 25-30 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн байх төлөвтэй  байна.� Details...

Цаг агаар

Онцлох мэдээ

2012 оны 04 дүгээр сарын байдлаар Монгол улсын хэмжээнд 13 аймгийн 34 суманд 44 удаагийн ой, хээрийн түймэр гарч урьдчилан байдлаар 150,5 га ой, 6629,6 га хээрийн нийт 6780,1 га талбай түймэрт өртөн шатсан байна.

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын нутагт 2 түймэр, Булган аймгийн Сэлэнгэ, Хутаг-Өндөр сумдын нутагт 2 түймэр, Сэлэнгэ аймгийн Түшиг суманд 1 түймэр тус тус асч, Булган аймгийн Тэшиг сумын нутагт 1 түймэр, Хөвсгөл аймгийн Ханх сумын нутагт 1 түймэр, Завхан аймгийн Баянтэс сумын нутагт 1 түймрийг тус тус цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.