Муужирч унасан үед үзүүлэх тусламж PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2012 оны 2-р сарын 08, Лхагва гариг, 09:08

 

center Муужирч унах гэдэг нь зүрх болон амьгсгалын үйл ажиллагаа суларч гэнэт маш богино хугацаанд ухаан алдахыг хэлнэ. Энэ нь тархины цусан хангамж гэнэт багасах үед үүсдэг бөгөөд тэр нь хэд хэдэн секундээс 10 минут, түүнээс дээш хугацаагаар үргэлжилдэг.
     Шинж тэмдгүүд нь гэнэт толгой эргэх, дотор муухайрч  ухаан алдана, арьс цайж хүйт даан, амьсгал удааширч өнгөц болно. Энэ үед судасны цохилт суларч удаашран минутанд 40-50 болдог байна.

     Ийм тохиолдолд юуны өмнө гэмтсэн хүнийг ар нуруугаар нь хэвтүүлж толгойг нь бага зэрэг гудайлган хөлийг дээш өргөх хэрэгтэй. Чөлөөтэй амьсгалуулахын тулд цээжин хэсгийн хувцсыг тайлж, сайтар дулаан хучин хөлд нь дулаан жин тавьж өгнө. 
    Мөн тухайн хүний шанааг спиртээр арчиж хамарт нь хөвөнд шингээн үнэртүүлэх, хүйтэн усаар нүүрийг нь  шүрших хэрэгтэй. Хэрэв ухаан алдсан хуагцаа удаан бол өвчтөнд хиймэл амьсгаа хийж ухаан орсны дараа халуун кофе өгөх хэрэгтэй. 

 

Сэрэмжлүүлэг

Мал амьтны гоц халдварт өвчний мэдээлэл   Төв аймгийн Баянцагаан сумын нутагт Аяган хүрэн өндөр, Жаал толгой гэх газарт нутаглаж байсан, нийт 7 өрхийн 36 үхэр, Эрдэнэсант сумын нутаг Өндөр толгой, Дэлийн энгэрт нутаглаж байсан нийт 4 өрхийн 77 үхэрт Мал амьтны гоц халдварт “Шүлхий” өвчин гарч нийт 113 тооны үхэрийг мал амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх зааврын дагуу зориудаар устгаад байна. Малын гоц халдварт өвчинтэй тэмцэх заавар зөвлөмжийг орон нутгийн иргэд малчид мал бүхий иргэдэд урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг хүлээн авч, хорио цээрийн дэглэм зааварчилгаа баримтлан ажиллах шаардлагатай байна. � Details...

СЭРЭМЖЛҮҮЛЭГ   Булган аймгийн Рашаант суманд "ШҮЛХИЙ" өвчин гарсан тул уг сумаар дайран өнгөрч буй тээврийн хэрэгсэл ямар нэгэн зогсолт хийх, тээврийн хэрэгслээс буух, шатахуун түгээх станцаар үйлчлүүлэхгүй шууд явахыг анхааруулж байна.� Details...

Download NFSP!

Малчид ард иргэдийн анхааралд   Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээгээр Нэгдүгээр сарын 22-23-нд зарим газраар, 24-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 25-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 22, 23-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр, 24, 25-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Бүх нутгаар хүйтний эрч эрс чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 47-52 градус, өдөртөө 35-40 градус, Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 42-47 градус, өдөртөө 30-35 градус хүрнэ. Харин Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 34-39 градус, өдөртөө 25-30 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн байх төлөвтэй  байна.� Details...

Цаг агаар

Онцлох мэдээ

 

Гамшгаас хамгаалах сургалт төлөвлөгөөний дагуу УБЦТС-ын ХК-ийн Зуунмод түгээх төвийн 43 ажилчдад "Миний гэр аюулгүй орчин" сэдэвт аяны хүрээнд онолын сургалт зохион байгууллаа.