Артерийн даралт яагаад ихэсдэг вэ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2012 оны 2-р сарын 08, Лхагва гариг, 09:06

 

Гадны нөлөө болон зарим өвчин эмгэгийн улмаас ясны бүрэн бүтэн байдал алдагдахыг хугарал гэж нэрлэнэ. Яс нь сүрьеэ, хавдар, ясны идээт үрэвсэл остеомиелит, яс сийрэгжих , ясанд амин дэм дутагдсанаас гэхчилэн  ямар нэг гадны нөлөөгүй хугарах нь бий. Яс хугарсан тохиолдолд анхны тусламж зөв үзүүлэх нь эдгэрэлтэнд онцгой нөлөөлдөг.

     Аль хэсэгт хугарснаас нь хамааран гар хуруу, сарвуу, шуу, бугуй, бугалага, мөр, тохой болон  хөл,  шилбэ, шагай, гуя, түнх, тавхай, хуруу, өсгий, мөн   нуруу, толгой, хүзүү гэхчилэн ангилна, үүний хэрээр үзүүлэх тусламж нь ялгаатай байдаг. Бас ил буюу битүү далд хугарал гэж ялгана. Ямар ч төрлийн хугарал байсан анхны тусламж нь хугарсан хэсгийг  хөдөлгөөнгүй байлгаж, өвдөлтийг намжаахад чиглэнэ.

      Хамаагүй хөдөлгөх аваас өвдөлтийн шоконд орохоос гадна хугарсан яс ойр байгаа судсыг гэмтээж цус алдуулах аюултай. Хөдөлгөөнийг хязгаарлахын тулд гарын дорхи материал ашиглан чиг тавина. Чигийг тухайн хугарсан хэсгийн дээд болон доод хоёр үеийг хамруулан тавихгүй бол үр дүнтэй болохгүйг  санаарай. Жишээ нь шилбэ хугарсан үед өвдөг, шагайн үеийг хамруулна,  шуу  хугарсан бол бугуй тохойн үеийг, дунд чөмөг хугарсан бол өвдөг түнхний үеийг  оруулж чиг тавих юм. Чигээ хоёр  талд нь тавиад бүс, алчуур, самбай ашиглан  орооно. Хэтэрхий чанга ороовол судас боогдох осолтой. Хэрвээ хугарсан мөчний хэвийн байрлал алдагдсан, мурийж  тахийсан байвал огцом хөдөлгөхгүйгээр аажим засаж тэгшлээд чиг, боолтоо хийх нь зүйтэй. Хугарсан хэсэгт арьс гэмтсэн байвал хугарсан яс харагдаж буй эсэхээс үл хамааран ил хугарал гэж тооцдог. Ил хугарал хамгийн осол дагуулах магадлалтай.

       Учир нь ил шархаар халдвар орох аюултай, цус алдаж ч болно. Ийм тохиолдолд чиг тавихаас  гадна, цус алдаж буй хэсгийн дээд талаар чангалуур тавих шаардлага гарна. Цус венийн хөх  судаснаас алдаж байвал чангахан дарж боох   бол  артерийн улаан судаснаас цус алдаж байвал эрчлүүр  бүхий боолт хийх хэрэгтэй. Учир нь  артерийн судас гүнд байрлалтай бөгөөд  цус их хүчтэй урсдаг учир зогсоохгүй бол хугарлаасаа илүү аюул дагуулж мэднэ.  Цус алдаж буй хэсгээс арван хуруу орчим зайд боолтоо хийгээд доогуур нь савх мод оруулан эргүүлж чангалдаг. Судсыг доод талын ясанд нь шахаж зогсоох тул тийм л хэмжээнд чангална гэсэн үг. Харин ингэж чангалуур тавьсан тохиололд хэдэн цагт чангалуур тавьснаа бичиж үлдээх, эсвэл эмчид мэдэгдэх ёстой.

       Чангалуур хоёр цагаас илүү хугацаагаар тавигдсан тохиолдолд боолтоос дооших хэсэг үхжиж  тайрахаас өөр аргагүйд хүрдэг. Энэ хугацаанд амжиж эмнэлэгт хүргэх боломжгүй бол хоёр цаг тутам боолтоо суллаж, хэсэг байлгаад дахин чангалж болно. Хугарал, гэмтэл гадаа болсон, шарх ил бол газрын хөрсөнд байнга агуулагдаж байдаг хийт үхжил үүсгэгч нян хамгийн түрүүнд дамжин орох магадлалтай. Тиймээс ил шархыг даруйхан цэвэрлэж боох нь чухал. Эмнэлэгт очсон хойно үхжил болон татрангийн эсрэг вакцин тарьдаг. Анхны тусламж үзүүлэх цэвэр материал  олдохгүй тохиолдолд хөвөн шатаагаад, цогтой нь шархан дээрээ дарж боох нь бий. Энэ арга цус тогтоох, өвчин  намжаах, халдвараас сэргийлэх ач холбогдолтой  юм. Ер нь яс хугарсан тохиолдолд эмчид заавал үзүүлэх нь зүйтэй.

 

Сэрэмжлүүлэг

Мал амьтны гоц халдварт өвчний мэдээлэл   Төв аймгийн Баянцагаан сумын нутагт Аяган хүрэн өндөр, Жаал толгой гэх газарт нутаглаж байсан, нийт 7 өрхийн 36 үхэр, Эрдэнэсант сумын нутаг Өндөр толгой, Дэлийн энгэрт нутаглаж байсан нийт 4 өрхийн 77 үхэрт Мал амьтны гоц халдварт “Шүлхий” өвчин гарч нийт 113 тооны үхэрийг мал амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх зааврын дагуу зориудаар устгаад байна. Малын гоц халдварт өвчинтэй тэмцэх заавар зөвлөмжийг орон нутгийн иргэд малчид мал бүхий иргэдэд урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг хүлээн авч, хорио цээрийн дэглэм зааварчилгаа баримтлан ажиллах шаардлагатай байна. � Details...

СЭРЭМЖЛҮҮЛЭГ   Булган аймгийн Рашаант суманд "ШҮЛХИЙ" өвчин гарсан тул уг сумаар дайран өнгөрч буй тээврийн хэрэгсэл ямар нэгэн зогсолт хийх, тээврийн хэрэгслээс буух, шатахуун түгээх станцаар үйлчлүүлэхгүй шууд явахыг анхааруулж байна.� Details...

Download NFSP!

Малчид ард иргэдийн анхааралд   Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээгээр Нэгдүгээр сарын 22-23-нд зарим газраар, 24-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 25-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 22, 23-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр, 24, 25-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Бүх нутгаар хүйтний эрч эрс чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 47-52 градус, өдөртөө 35-40 градус, Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 42-47 градус, өдөртөө 30-35 градус хүрнэ. Харин Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 34-39 градус, өдөртөө 25-30 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн байх төлөвтэй  байна.� Details...

Цаг агаар

Онцлох мэдээ

 

Онцгой байдлын  газраас үер усны аюулаас сэрэмжлэх мэдээлэл хүргэж байна.

  • Гэр, орон байрыг үерийн усны зам, голын гольдрол, гуу, жалга, хуурай сайр, ус хальдаг эрэг, татамд барихгүй байх
  • Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгслээс тогтмол хүлээн авч сэрэмжлэх, бусдад дамжуулах
  • Үер, усны аюулын талаар хүүхдэд анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх
  • Хүүхдийг хараа хяналтгүйгээр гол мөрөн, нуур, цөөрмийн орчимд тоглуулахгүй, ганцааранг нь орхихгүй байх
  • Цэвэр ус болон хүнсний нөөц, дулаан хувцсыг усанд автахааргүй орчинд хадгалах
  • Болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж дараах зүйлсийг бэлтгэж бэлэн байлгах. Үүнд:
    • Ундны ус
    • Илчлэг хоол хүнс
    • Эмийн сан, ариутгал халдваргүйтгэлийн бодис
    • Усны гутал, цув, дулаан хувцас, хөнжил
  • Гэр хороололд амьдардаг айл өрхүүд бие засах газар, бохир усны цооногийн нүхэнд бороо хур, үерийн ус орохооргүй болгон битүүмжилж, хаяавчийн бүрэн бүтэн байдлыг шалган, халдваргүйтгэл хийх
Хэрвээ үерийн аюулд өртсөн бол:
  • Бохирлогдсон хөрс, бие засах газар, бохир усны цооногийг халдваргүйтгэж, бохир хог хаягдалд халдваргүйтгэл хийлгэсний дараа төвлөрсөн хог хаягдлын цэгт зайлуулах
  • Ундны усыг заавал буцалгаж хэрэглэх
  • Хоол хүнс бэлтгэдэг болон ахуйн хэрэглээний сав суулгыг ариутгаж халдваргүйтгэх
  • Гараа тогтмол савандаж угаах
  • Үерийн усанд норсон хүнсний бүтээгдэхүүнийг устгах