Шүдэнз, асаагуур зэргийг бага насны хүүхдээс хол, гар хүрэхгүй газарт байрлуулаарай PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2012 оны 2-р сарын 08, Лхагва гариг, 09:03

 

Гарч буй галын шалтгаан нөхцөл нь хүмүүсийн санамсар болгоомжгүй үйлдэлтэй шууд холбоотой байна.  Иймээс  ОБГ-аас дараахи санамжийг хүргэж байна. Үүнд:
     -Цахилгаан хэрэгслийн ачааллыг тохируулж цахилгааны утас халсан эсэхийг тогтмол шалган цахилгаан халаагуурыг хөшигнөөс зайтай байрлуулах, хувцас хатаах зорилгоор ашиглахгүй байх, 

     - Хэт ядарсан, тайвшруулах эм уусан, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тамхи, лаа асаах зэргээр ил гал гаргахүй байх,
     -Шүдэнз, асаагуур зэргийг бага насны хүүхдээс хол, гар хүрэхгүй газарт байрлуулах,
     -Богино долгионы зууханд төмөр эдлэл хийхгүй байх,
     -Гал гарсан үед гадагш гарах аюулгүйн гарцтай болох, гэр бүлийнхэндээ хэрхэн гарахыг заах, 
     - Байшин, амины орон сууцанд амьдардаг айл өрхүүд галын дохиоллыг суурилуулах,
    -Эвдэрсэн, цуурсан зэрэг шаардлага хангахгүй болсон пийшин, зуухыг яаралтай засварлах, яндангийн залгаасыг зөв угсрах, дээврийн хөндийд төмөр хаалт хийх /яндангийн дээвэр лүү гарсан хэсгийн эргэн тойронд төмөр хаалт хийснээр яндангийн халалт, цонолтоос сэргийлнэ/
     -Гал гарсныг мэдсэн даруйд яаралтай 101 дугаарын утсанд залгаснаар  эрсдлийг бууруулна,
     -Гал гарсан тохиолдолд тэвдэж сандралгүйгээр гадагш гарах, хаалга онгойлгохоос өмнө халсан эсэхийг шалгах /хаалга халсан бол нөгөө тал нь шатаж байх магадлалтай/, утаа гарсан бол доошоо сууж мөлхөж гарахыг  /доогуур утаа сийрэг, агаар арай цэвэр байдаг/ зөвлөж байна.

 

Сэрэмжлүүлэг

Мал амьтны гоц халдварт өвчний мэдээлэл   Төв аймгийн Баянцагаан сумын нутагт Аяган хүрэн өндөр, Жаал толгой гэх газарт нутаглаж байсан, нийт 7 өрхийн 36 үхэр, Эрдэнэсант сумын нутаг Өндөр толгой, Дэлийн энгэрт нутаглаж байсан нийт 4 өрхийн 77 үхэрт Мал амьтны гоц халдварт “Шүлхий” өвчин гарч нийт 113 тооны үхэрийг мал амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх зааврын дагуу зориудаар устгаад байна. Малын гоц халдварт өвчинтэй тэмцэх заавар зөвлөмжийг орон нутгийн иргэд малчид мал бүхий иргэдэд урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг хүлээн авч, хорио цээрийн дэглэм зааварчилгаа баримтлан ажиллах шаардлагатай байна. � Details...

СЭРЭМЖЛҮҮЛЭГ   Булган аймгийн Рашаант суманд "ШҮЛХИЙ" өвчин гарсан тул уг сумаар дайран өнгөрч буй тээврийн хэрэгсэл ямар нэгэн зогсолт хийх, тээврийн хэрэгслээс буух, шатахуун түгээх станцаар үйлчлүүлэхгүй шууд явахыг анхааруулж байна.� Details...

Download NFSP!

Малчид ард иргэдийн анхааралд   Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээгээр Нэгдүгээр сарын 22-23-нд зарим газраар, 24-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 25-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 22, 23-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр, 24, 25-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Бүх нутгаар хүйтний эрч эрс чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 47-52 градус, өдөртөө 35-40 градус, Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 42-47 градус, өдөртөө 30-35 градус хүрнэ. Харин Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 34-39 градус, өдөртөө 25-30 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн байх төлөвтэй  байна.� Details...

Цаг агаар

Онцлох мэдээ

 

30,31-р байрны хүүхдийн тоглоомын талбайг шинээр тохижуулан байгуулж өгсөн ОБГ-ын хамт олонд талархал илэрхийлье.   Оршин суугчид   Утас: 99882148