ЗАСГИЙН ГАЗРЫН 2017 ОНЫ 238 ДУГААР ТОГТООЛООР ЭХНИЙ ХАГАС ЖИЛД ТОХИОЛДСОН ГАМШГИЙН ЗАРДЛЫН НӨХӨН ОЛГОВОР ОЛГОГДЛОО PDF Хэвлэх И-мэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 0
МууМаш сайн 
Бичсэн Administrator   
2017 оны 12-р сарын 04, Даваа гариг, 14:21

МУ-ын Засгийн газрын 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 238 дугаар тогтоолоор 2017 оны эхний хагас жилд гамшгийн улмаас учирсан хор уршгийг арилгах, хойшлуулашгүй сэргээн босгох ажиллагааны болон гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэсэн онцгой байдлын болон бусад төрийн цэргийн байгууллагын албан хаагч, иргэдийн томилолт, урамшууллын зардал, зориудаар устгасан малын нөхөн олговорын зардал, улсын нөөцөөс олгох гэр, автомашиныг нөхөн бүрлүүлэх зардалд нийт 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас олгох шийдвэрийг гаргасан билээ.

Уг тогтоолоор Төв аймгийн хэмжээнд гарсан зардлын нөхөн олговорт 365,6 сая төгрөг, гамшгийн улмаас гэргүй болсон иргэдэд 5,0 сая төгрөгийн иж бүрэн гэр олгохоор туссан юм.

2017 оны 11 сард ОБЕГазраас 365,6 сая төгрөгийн санхүүжилт олгогдсоныг нийт 19 сум, байгууллагад хуваарийн дагуу олгоод байна.

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 12-р сарын 04, Даваа гариг, 14:58
 

Сэрэмжлүүлэг

Мал амьтны гоц халдварт өвчний мэдээлэл   Төв аймгийн Баянцагаан сумын нутагт Аяган хүрэн өндөр, Жаал толгой гэх газарт нутаглаж байсан, нийт 7 өрхийн 36 үхэр, Эрдэнэсант сумын нутаг Өндөр толгой, Дэлийн энгэрт нутаглаж байсан нийт 4 өрхийн 77 үхэрт Мал амьтны гоц халдварт “Шүлхий” өвчин гарч нийт 113 тооны үхэрийг мал амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх зааврын дагуу зориудаар устгаад байна. Малын гоц халдварт өвчинтэй тэмцэх заавар зөвлөмжийг орон нутгийн иргэд малчид мал бүхий иргэдэд урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг хүлээн авч, хорио цээрийн дэглэм зааварчилгаа баримтлан ажиллах шаардлагатай байна. � Details...

СЭРЭМЖЛҮҮЛЭГ   Булган аймгийн Рашаант суманд "ШҮЛХИЙ" өвчин гарсан тул уг сумаар дайран өнгөрч буй тээврийн хэрэгсэл ямар нэгэн зогсолт хийх, тээврийн хэрэгслээс буух, шатахуун түгээх станцаар үйлчлүүлэхгүй шууд явахыг анхааруулж байна.� Details...

Download NFSP!

Малчид ард иргэдийн анхааралд   Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээгээр Нэгдүгээр сарын 22-23-нд зарим газраар, 24-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 25-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 22, 23-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр, 24, 25-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Бүх нутгаар хүйтний эрч эрс чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 47-52 градус, өдөртөө 35-40 градус, Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 42-47 градус, өдөртөө 30-35 градус хүрнэ. Харин Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 34-39 градус, өдөртөө 25-30 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн байх төлөвтэй  байна.� Details...

Цаг агаар

Онцлох мэдээ

 

30,31-р байрны хүүхдийн тоглоомын талбайг шинээр тохижуулан байгуулж өгсөн ОБГ-ын хамт олонд талархал илэрхийлье.   Оршин суугчид   Утас: 99882148