2017 ОНД ГАРСАН ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМЭРТ АЖИЛЛАСАН БАЙДАЛ PDF Хэвлэх И-мэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 0
МууМаш сайн 
Бичсэн Administrator   
2017 оны 12-р сарын 04, Даваа гариг, 12:12

2017 ОНД ГАРСАН ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМЭРТ АЖИЛЛАСАН БАЙДАЛ

 

 

2017 онд гарсан ой хээрийн түймэр нь 8 сумын нутаг дэвсгэрийг хамарсан 24 удаагийн тохиолдол гарч, 28.489.02 ойн га, 535 га хээрийн талбай шаталж, Онцгой байдлын албанаас 386 албан хаагч, 37 техник, Зэвсэгт хүчнээс 327 албан хаагч, 17 техник, Цагдаагийн байгууллагаас 17 албан хаагч, 9 техник, Орон нутгаас 826 иргэн, 107 техник, 38 мотоцикл, 95 морь ой хээрийн түймэрт даашилагдан ажиллаж, 18.600.000 төгрөгний хандив тусламж цугларч Орон нутгийн төрийн захиргааны байгууллага болон холбогдох байгууллагуудтай хамтран удирдлага зохион байгуулалтаар хангаж ажилласан, ойн экологи эдийн засагт 3,314,880,616 төгрөгийн хохирол урьдчилсан байдлаар гарсан байна.

Ой хээрийн түймрийн холбоо мэдээ мэдээллийг Юнител груптэй хамтран ажиллаж гамшгийн үед холбоо зохион байгуулалтыг сайжируулах зохиолгоор явуулын дахин дамжуулах станцыг гамшгийн голомтонд байрлуулан үүрэг гүйцэтгэгч албан хаагчдыг хоорондын холбоог 2 сансарын утас, үүрэн операторын 40 ширхэг гар утас 150 гаруй дугаарыг хөнгөлттэй нөхцөлөөр ашиглуулан ажилласан.

 

Сэрэмжлүүлэг

Мал амьтны гоц халдварт өвчний мэдээлэл   Төв аймгийн Баянцагаан сумын нутагт Аяган хүрэн өндөр, Жаал толгой гэх газарт нутаглаж байсан, нийт 7 өрхийн 36 үхэр, Эрдэнэсант сумын нутаг Өндөр толгой, Дэлийн энгэрт нутаглаж байсан нийт 4 өрхийн 77 үхэрт Мал амьтны гоц халдварт “Шүлхий” өвчин гарч нийт 113 тооны үхэрийг мал амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх зааврын дагуу зориудаар устгаад байна. Малын гоц халдварт өвчинтэй тэмцэх заавар зөвлөмжийг орон нутгийн иргэд малчид мал бүхий иргэдэд урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг хүлээн авч, хорио цээрийн дэглэм зааварчилгаа баримтлан ажиллах шаардлагатай байна. � Details...

СЭРЭМЖЛҮҮЛЭГ   Булган аймгийн Рашаант суманд "ШҮЛХИЙ" өвчин гарсан тул уг сумаар дайран өнгөрч буй тээврийн хэрэгсэл ямар нэгэн зогсолт хийх, тээврийн хэрэгслээс буух, шатахуун түгээх станцаар үйлчлүүлэхгүй шууд явахыг анхааруулж байна.� Details...

Download NFSP!

Малчид ард иргэдийн анхааралд   Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээгээр Нэгдүгээр сарын 22-23-нд зарим газраар, 24-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 25-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 22, 23-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр, 24, 25-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Бүх нутгаар хүйтний эрч эрс чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 47-52 градус, өдөртөө 35-40 градус, Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 42-47 градус, өдөртөө 30-35 градус хүрнэ. Харин Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 34-39 градус, өдөртөө 25-30 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн байх төлөвтэй  байна.� Details...

Цаг агаар

Онцлох мэдээ

 

Аймгийн банкнуудтай хамтран ажиллаж байна. Онцгой байдлын газрын гал түймэр унтраах тактик, тархалтын сургуулийн төлөвлөгөөний дагуу болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх мэдлэг боловсрол олгох, объектын галын аюулгүй байдлыг хангах, гал түймрийн тоо, хохирол, эрсдэлийг бууруулахад Аж ахуй нэгж байгууллагын ажилчдын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр ХААН банкны 18 ажилтанд 1 цагийн танхимын сургалтыг зохион байгууллаа. Монгол улсын тэргүүлэгч банкны хамт олонд ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсьe.