Онцгой байдлын газрын бүтэц орон тоо PDF Хэвлэх И-мэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 0
МууМаш сайн 
Бичсэн Administrator   
2013 оны 10-р сарын 15, Мягмар гариг, 07:21

Онцгой байдлын газар нь Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн б/218 дугаар тушаалаар Газар, Урьчдилан сэргийлэх тасаг, Эрэн хайх аврах салбар, Зуунмод сум дахь Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр анги, Зуунмод сум дахь Улсын нөөц хүмүүнлэгийн тусламжийн анги гэсэн бүтэцтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Нийт 83 албан хаагч 2 гэрээт ажилчидтай.

Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 11-р сарын 05, Ням гариг, 10:42
 

Сэрэмжлүүлэг

Мал амьтны гоц халдварт өвчний мэдээлэл   Төв аймгийн Баянцагаан сумын нутагт Аяган хүрэн өндөр, Жаал толгой гэх газарт нутаглаж байсан, нийт 7 өрхийн 36 үхэр, Эрдэнэсант сумын нутаг Өндөр толгой, Дэлийн энгэрт нутаглаж байсан нийт 4 өрхийн 77 үхэрт Мал амьтны гоц халдварт “Шүлхий” өвчин гарч нийт 113 тооны үхэрийг мал амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх зааврын дагуу зориудаар устгаад байна. Малын гоц халдварт өвчинтэй тэмцэх заавар зөвлөмжийг орон нутгийн иргэд малчид мал бүхий иргэдэд урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг хүлээн авч, хорио цээрийн дэглэм зааварчилгаа баримтлан ажиллах шаардлагатай байна. � Details...

СЭРЭМЖЛҮҮЛЭГ   Булган аймгийн Рашаант суманд "ШҮЛХИЙ" өвчин гарсан тул уг сумаар дайран өнгөрч буй тээврийн хэрэгсэл ямар нэгэн зогсолт хийх, тээврийн хэрэгслээс буух, шатахуун түгээх станцаар үйлчлүүлэхгүй шууд явахыг анхааруулж байна.� Details...

Download NFSP!

Малчид ард иргэдийн анхааралд   Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээгээр Нэгдүгээр сарын 22-23-нд зарим газраар, 24-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 25-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 22, 23-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр, 24, 25-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Бүх нутгаар хүйтний эрч эрс чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 47-52 градус, өдөртөө 35-40 градус, Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 42-47 градус, өдөртөө 30-35 градус хүрнэ. Харин Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 34-39 градус, өдөртөө 25-30 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн байх төлөвтэй  байна.� Details...

Цаг агаар

Онцлох мэдээ

 Тус сургалтанд Аймгийн соёл урлаг, спортын төлөөлөл болсон Музей, Спорт хорооны ажилчид хамрагдлаа. Сургалтанд хамрагдсан та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.