Гишүүнчлэл




ТӨВ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР
Мал амьтны гоц халдварт өвчний мэдээлэл PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2018 оны 2-р сарын 20, Мягмар гариг, 04:20

 

Төв аймгийн Баянцагаан сумын нутагт Аяган хүрэн өндөр, Жаал толгой гэх газарт нутаглаж байсан, нийт 7 өрхийн 36 үхэр, Эрдэнэсант сумын нутаг Өндөр толгой, Дэлийн энгэрт нутаглаж байсан нийт 4 өрхийн 77 үхэрт Мал амьтны гоц халдварт “Шүлхий” өвчин гарч нийт 113 тооны үхэрийг мал амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх зааврын дагуу зориудаар устгаад байна. Малын гоц халдварт өвчинтэй тэмцэх заавар зөвлөмжийг орон нутгийн иргэд малчид мал бүхий иргэдэд урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг хүлээн авч, хорио цээрийн дэглэм зааварчилгаа баримтлан ажиллах шаардлагатай байна.

 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2018 оны 1-р сарын 24, Лхагва гариг, 04:36

 

Булган аймгийн Рашаант суманд "ШҮЛХИЙ" өвчин гарсан тул уг сумаар дайран өнгөрч буй тээврийн хэрэгсэл ямар нэгэн зогсолт хийх, тээврийн хэрэгслээс буух, шатахуун түгээх станцаар үйлчлүүлэхгүй шууд явахыг анхааруулж байна.

 
Гамшгаас хамгаалах сургалт Хаанбанк 18 ажилчдад хамрагдлаа. PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2018 оны 1-р сарын 24, Лхагва гариг, 04:08

 

Аймгийн банкнуудтай хамтран ажиллаж байна. Онцгой байдлын газрын гал түймэр унтраах тактик, тархалтын сургуулийн төлөвлөгөөний дагуу болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх мэдлэг боловсрол олгох, объектын галын аюулгүй байдлыг хангах, гал түймрийн тоо, хохирол, эрсдэлийг бууруулахад Аж ахуй нэгж байгууллагын ажилчдын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр ХААН банкны 18 ажилтанд 1 цагийн танхимын сургалтыг зохион байгууллаа. Монгол улсын тэргүүлэгч банкны хамт олонд ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсьe.

 
Гамшгаас хамгаалах сургалт PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2018 оны 1-р сарын 24, Лхагва гариг, 04:04

 

Гамшгаас хамгаалах сургалт төлөвлөгөөний дагуу УБЦТС-ын ХК-ийн Зуунмод түгээх төвийн 43 ажилчдад "Миний гэр аюулгүй орчин" сэдэвт аяны хүрээнд онолын сургалт зохион байгууллаа.

 
Аймгийн Монгол туургатан театр гамшгаас хамгаалах төлөвлөгөөнийхөө дагуу 1 дүгээр сарын 22-ны өдөр Аюулгүй орчин уриан дор "Галын аюулгүй байдал", "Гамшиг, эрсдэл, эмзэг байдал" сэдвээр 2 цагийн танхимын сургалт авлаа. PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2018 оны 1-р сарын 24, Лхагва гариг, 03:49

 Тус сургалтанд Аймгийн соёл урлаг, спортын төлөөлөл болсон Музей, Спорт хорооны ажилчид хамрагдлаа. Сургалтанд хамрагдсан та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.

 

 

 
<< Эхлэх < Өмнөх 1 2 3 Дараахи > Төгсгөл >>

Хуудас 3-с 1

Санал асуулга

Онцгой байдлын газрын ажил хэр вэ?
 

Онлайн гишүүд

Манайд 5 зочид онлайн

Сэрэмжлүүлэг

Мал амьтны гоц халдварт өвчний мэдээлэл   Төв аймгийн Баянцагаан сумын нутагт Аяган хүрэн өндөр, Жаал толгой гэх газарт нутаглаж байсан, нийт 7 өрхийн 36 үхэр, Эрдэнэсант сумын нутаг Өндөр толгой, Дэлийн энгэрт нутаглаж байсан нийт 4 өрхийн 77 үхэрт Мал амьтны гоц халдварт “Шүлхий” өвчин гарч нийт 113 тооны үхэрийг мал амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх зааврын дагуу зориудаар устгаад байна. Малын гоц халдварт өвчинтэй тэмцэх заавар зөвлөмжийг орон нутгийн иргэд малчид мал бүхий иргэдэд урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг хүлээн авч, хорио цээрийн дэглэм зааварчилгаа баримтлан ажиллах шаардлагатай байна. � Details...

СЭРЭМЖЛҮҮЛЭГ   Булган аймгийн Рашаант суманд "ШҮЛХИЙ" өвчин гарсан тул уг сумаар дайран өнгөрч буй тээврийн хэрэгсэл ямар нэгэн зогсолт хийх, тээврийн хэрэгслээс буух, шатахуун түгээх станцаар үйлчлүүлэхгүй шууд явахыг анхааруулж байна.� Details...

Download NFSP!

Малчид ард иргэдийн анхааралд   Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээгээр Нэгдүгээр сарын 22-23-нд зарим газраар, 24-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 25-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 22, 23-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр, 24, 25-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Бүх нутгаар хүйтний эрч эрс чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 47-52 градус, өдөртөө 35-40 градус, Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 42-47 градус, өдөртөө 30-35 градус хүрнэ. Харин Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 34-39 градус, өдөртөө 25-30 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн байх төлөвтэй  байна.� Details...

Цаг агаар

Онцлох мэдээ

 

Батсүмбэр сумын нутагт гарсан ой хээрийн түймэр унтраах үйл ажиллагаанд оролцож ажиллсан Архангай, Өвөрхангай, Дорноговь, Говьсүмбэр, Нийслэлийн Онцгой байдлын газрынхан болон сэтгэл санаа эд материалын тусламжын дэмжлэг үзүүлсэн сайн дурын иргэд, аж ахуй нэгж байгууллага, төрийн байгууллагууддаа маш их баярлалаа. Та нар минь маш сайн ажилласан шүү.

 

                                                Төв аймгийн Онцгой байдлын газар